Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Улс төр
2025.06.02 14:55
940
Б.Пүрэвдорж: Засгаас гарах өргөдлөө өгч сөрөг хүчин болох гэж байгаадаа баяртай байна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл үзүүлэх эсийг ТББХ-ны хуралдаанаар хэлэлцэж, Ерөнхий сайд асуултад хариулж дууслаа. Үүний дараа гишүүд үг хэлж байна. 

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж: 2016 оноос хойш МАН төр барьсан. Өөдтэй нэг ширхэг ч бүтээн байгуулалт байхгүй. Дарханы замыг одоо хүртэл бараг тавьж дуусаагүй. Энэ хугацаанд маш их төсвийн хулгай гарсан. Ковид, нүүрсний, ногоон автобус, тээврийн, С зөвшөөрлийн, хуурамч шатахууны гээд асар  олон хулгай гарсан.

Хамтарсан засгийн нэг харамсалтай зүйл бол энэ олон хулгай бүгдээрээ далд орсон. 14 мега төсөл, 300 дэд төслийн цаана, өнгөрсөн хугацаанд болж өнгөрсөн зүйлс дарагдаж алга болж байгаад харамсаж байгаа. 

Жишээ нь: Тавантолгой төмөр зам дээр 980 хүн ажиллаж байгаа. Үүний 100 хүн нь гэрээгээр ажиллаж байгаа. Гэтэл хувийн компанийн барьж байгаа төсөр зам дээр 280 хүн ажиллаж байгаа. Энэ юуг илэрхийлж байна уу гэхээр, өнгөрсөн хугацаанд сонгууль дээр ажилласан бүх хүнийг төрийн өмчийн компаниуд руу оруулсан гэсэн үг.  Тавантолгой төмөр замын захирал муурандаа цээживч авсан байсан. Ямар замбараагүй юм бэ. Энэ бүх зүйлийг хянадаг хяналтгүй болчихсон гэж хэлдэг Ц.Сандаг-Очирын зөв. 

Засгаас гарах өргөдлөө өглөө. Сөрөг хүчин болж байгаадаа баяртай байна. Ер нь цээж нь цээжиндээ бөөр нь бөгсөндөө байсан нь дээр. Хамтарч хулгайг хаацайлах ёсгүй. 

Шууд дамжуулалт: