Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Улс төр
2025.06.02 15:13
785
Б.Баярбаатар: ТББХ дээр санал хураалтыг нууцаар буюу цаасаар хураах горимын санал дэвшүүлж байна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл үзүүлэх эсийг ТББХ-ны хуралдаанаар хэлэлцэж, Ерөнхий сайд асуултад хариулж дууслаа. Харин одоо санал хураалт явуулах асуудлыг хэлэлцэж байна. 

УИХ-ын гишүүн Б.Баярбаатар: Би горимын санал гаргамаар байна. Өглөө бүлгүүд хуралдсан. ТББХ хуралдаад санал хураах цэг дээр ирж байна. Гишүүд янз бүрийн байр суурьтай байгаа нь илт байгаа. 

УИХ-аас сонгогддог бүх албан тушаалтнууд нууц санал хураалт өгдөг. Жишээлбэл, Өнгөрсөн 7 хоногт өөрөө өргөдлөө өгсөн СЕХ-ны гишүүнийг чөлөөлөхөд нууц санал хураалт явуулсан. Тэгэхээр Ерөнхий сайд их хурлаас томилогдож, чөлөөлөгддөг албан тушаалтан. Гүйцэтгэх засаглалын тэргүүн. 

Мөн гишүүдийн байр суурийг харгалзан үзэж, С.Бямбацогт гишүүний гаргасан саналтай адил бодолтой байна. Нийгмийн нөхцөл байдал, аюулгүй байдал, нийгмийн талцал хуваагдлыг парламент нь өөрөө үүсгэж болохгүй гэж харж байна. Тийм учраас ТББХ дээр санал хураалтыг нууцаар буюу цаасаар хураах горимын санал дэвшүүлж байна. 

Шууд дамжуулалт: