Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2025.06.02 17:15
1528
О.Цогтгэрэл: АН-ын бүлэг Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх эсэх санал хураалтад оролцохгүй

Ерөнхий сайдад итгэл үзүүлэх тогтоолын төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх болсонтой холбогдуулан УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдаж, шийдвэрээ гаргалаа.

АН-ын бүлэг чуулганы хуралдаанд ирцээ бүртгүүлчхээд санал хураах үед орхин гарна гэх шийдвэр гаргасан талаар АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл мэдээллээ.

АН-ын бүлгийн хуралдаанд 39 гишүүн оролцсоноос 23 гишүүн санал хураалтад оролцохгүй байхыг дэмжсэн.

Ардчилсан намын бүлгийн гишүүд чуулганы хуралдаанд оролцож, өнгөрсөн хугацаанд хийсэн ажлаа ярилцаж, мэдээлэл сонсоод санал хураалтад оролцохгүй гэсэн үг" гэв.

Шууд дамжуулалтыг үзэх: