АН-ын бүлгээс Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх асуудалд оролцохгүй гэдгээ илэрхийлсэн. Тус асуудлын талаар УИХ-ын гишүүн С.Эрдэнэболдоос тодрууллаа.
УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд: Бүлэг чуулганы хуралд оролцоно, харин санал хураалтад АН оролцохгүй. АН-ын бүлгийн хуралдаан 92.4 хувийн ирцтэй эхэлсэн, 3 гишүүн томилолттой байгаа. Ингээд 39 гишүүний 35 нь үг хэлсэн. 8 сайдын гарын үсэгтэй Ерөнхий сайдад хандсан өргөдлийг өгсөн. Энэ бол их том үндэслэл боллоо гэж харж байгаа.
Ерөнхий сайдад итгэл үзүүлэх асуудалд АН санал хураалтад орохгүй гэсэн шийдвэр гаргасан. Бүлгийн шийдвэрээ эсэргүүцэж 16 гишүүн гарсан гэдэг нь ор үндэслэлгүй мэдээлэл.
Хамтарсан засгийн газрын хувьд 126 гишүүнтэй парламент гэдэг нь Герман маягийн тогтолцоо руугаа бид явж байна. Тэр утгаараа нэг удаагийн хамтарснаар дүгнэж болохгүй. Магадгүй 2028, 2032 онуудад илүү санал авсан нам бусдадаа урилга тавиад хамтарсан засгийн газар цаашаа үргэлжлэх боломжтой.
АН-ын гишүүдийн хувьд шударга бус санагдаж байгаа. Хамтарсан засгийн газрын үйл ажиллагааны үнэлгээ болж гараагүй өөр асуудлаас болж гарсан. Энэ нь МАН-ын бага хурал дээр жинхэнэ шалтгаан биш шалтаг байдлаар гарсан.
Шууд дамжуулалт: