Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Live
2025.06.03 16:04
952
Ц.Чинбаяр: Улаанбурхан өвчний тууралт гараагүй, хөнгөн туссан гээд гадуур их явж халдвар тараах явдал их гарч байна

ХӨСҮТ-өөс улаанбурхан өвчний талаарх мэдээлэл хүргэлээ.

ХӨСҮТ-ийн зөвлөх эмч Ц.Чинбаяр: Улаанбурхан өвчний халдвар авахгүй байхын үндэс нь дархлаажуулалт юм. Улаанбурхан өвчин амьсгалын замаар өвчилдөг тул халдварлалтын түвшин өндөр байдаг. 

Иргэд эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлэхдээ улаанбурхан өвчний халдвар авч байна. Улаанбурхан өвчин туссан хүн 3-аас дээш хоног өндөр халуурдаг. Яг тууралт нь гараагүй байх үедээ  өнөөдөр өрхийн эмнэлэг, маргааш улсын эмнэлэг, нөгөөдөр нь хувийн эмнэлэгт очиж үзүүлээд яваад байна. Улаанбурхан өвчний дэгдэлт гарсан энэ үед шалтгаан тодорхойгүйгээр халуурч байхдаа,  халдвар тараах өндөр эрсдэлтэй байдаг.

Гэвч энэ үедээ хүмүүс  олон газраар яваад байна. Тиймээс энэ үедээ олон газраар явахгүй байх, эмнэлэгт үзүүлэхдээ ч тусдаа үзүүлэх хэрэгтэй байна. 

1 хүүхэд нь өвдөөд дараагийн хүүхэд нь өвдөхөөр 2-3 эмнэлгээр дагуулж яваад байгаа ээж аавууд байгаад байна. 1 хүүхэд нь өвдөөд 2-3 долоо хоног болоогүй байгаа гэдгийг үзүүлж байгаа эмнэлэгтээ хэлэх хэрэгтэй байна. 

Шууд дамжуулалт: