ХӨСҮТ-ээс улаанбурхан өвчний тархалтын талаарх мэдээллийг хүргэлээ.
ХӨСҮТ: Өнөөдрийн байдлаар халдварт өвчнөөр өвчилсөн хүний тоо 684 байна гэдэг бол нийт орны фондынхоо 1232.4 хувийг эзэлсэн байна гэсэн үг. Үүнээс хүүхэд 84.8 хувь, насанд хүрэгчид 15.2 хувийг эзэлж байна. Харин 492 иргэн улаанбурхан өвчний халдвараар ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байна. Өөрөөр хэлбэл 84.7 хувийг улаанбурхан өвчний халдвар эзэлж байна.
Манайх эмчилгээний 16 тасагтай. Үүний 9 тасагт улаанбурхан өвчин туссан иргэдийг хэвтүүлэн, эмчилж байна. Хүлээн авах тасагт энгийн үед өдөртөө 100-120 хүн үзэж оношилдог байсан бол зөвхөн өчигдрийн байдлаар 522 иргэнд үйлчилгээ үзүүлсэн байна.
Хуучин ердийн ачааллын үед 2 эмч 2 сувилагч ажилладаг байсан бол зөвхөн өчигдрийн байдлаар 8 эмч 8 сувилагч ажилласан.
Шууд дамжуулалт: