Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Live
2025.06.03 16:40
2210
Ц.Чинбаяр: Вакцинд хамрагдаагүй, тун дутуу хүүхдүүд маш хүндээр өвчилж байна

ХӨСҮТ-ийн зөвлөх эмч Ц.Чинбаяр: Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-ийн эрчимт эмчилгээний тасагт найман бага насны хүүхэд улаанбурхан өвчний хүндрэл, амьсгалын замын дутагдлын байдалтай эмчлэгдэж байгаа.

3 хүүхдийн биеийн байдал маш хүнд, зохиомол амьсгалын аппараттай эмчилгээ хийлгэж байгаа. Эдгээр хүүхдүүд бүгд вакцин хийлгээгүй. Тийм учраас маш хүнд тусаж байна. 

Үүнээс 7 хүүхэд нь вакцин хийлгэх нас нь болоогүй буюу 0-8 сартай хүүхдүүд байна. Харин үлдсэн 2 хүүхэд хавсарсан хүнд өвчний улмаас вакцин хийхгүй хүнд заалттай тул вакцин хийлгээгүй маш хүнд өвдөж байна. 

ХӨСҮТ-д нийт 164 (0-2 насны) хүүхэд улаанбурхан өвчний оношоор хэвтэн эмчлүүлж байна. Эдгээр хүүхдүүд дархлаажуулалтад хамрагдах нас нь болоогүй эсвэл дархлаажуулалтын бүрэн тун аваагүй буюу 1 тунтай хүүхдүүд байгаа. 

Тиймээс хүүхдүүдээ дархлаажуулалтад хамруулах шаардлагатай байна. 

Шууд дамжуулалт: