Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Байгаль орчин
2025.06.03 17:52
572
Маргааш төв болон зүүн аймгуудын нутгаар бороо орж, салхитай, сэрүүхэн байна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:

Маргааш буюу 06-р сарын 04-нд төв болон зүүн аймгуудын нутгаар бороо орж, салхитай, сэрүүхэн байна.

2025 оны 06-р сарын 05-наас 06-р сарын 09-ныг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв:

Энэ сарын 5-наас 7-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 8-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Салхи ихэнх нутгаар секундэд 5-10 метр, 5-нд тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 0…+5 градус, өдөртөө +15...+20 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +12...+17 градус, өдөртөө +29...+34 градус, бусад нутгаар шөнөдөө +6…+11 градус, өдөртөө +21...+26 градус дулаан байна.