УИХ-ын гишүү, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгээс цаг үеийн асуудлаар тодрууллаа.
Өнгөрсөн онд цахилгааны үнийг нэмснээр салбарын алдагдлыг нөхөж чадсан уу?
Эрчим хүчний үнийн тухайд өртөгт нь ойртуулах арга хэмжээ авсан болохоос алдагдалгүй ажиллах хэмжээний үнэ нэмээгүй. 30 гаруй жилийн хугацаанд бий болсон хүндрэл. Энэ салбарыг алдагдалгүй болгох ажлыг нэг Засгийн газар дангаараа хийхэд хүндрэлтэй. Энэ нь олон нийтийн шүүмжлэлийг дагуулж байгаа. Гэхдээ хэн нэгэн хүн хэзээ нэг цагт үүнийг хийх л ёстой.
Та дараагийн Засгийн газрын бүрэлдэхүүнд орж ажиллах уу?
Мэдэхгүй. Эхлээд Ерөнхий сайдаа сонгох ёстой. Тэр хүн ямар хөтөлбөр, ямар зарчмаар ажиллах юм, түүнийгээ илэрхийлэх байх.
Таныг танхимдаа орж ажиллаач гэвэл?
Мэдэхгүй, тэр тухай бодож үзээгүй байна.