Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Улс төр
2025.06.04 14:08
2340
Л.Энх-Амгалан: Нэг эх үүсвэрээс биш олон эх үүсвэрээс тэтгэвэр авдаг болох боломжийг бид нээж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан болж, хуралдаанаас гарсан шийдвэрийг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан танилцууллаа.

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан: Хамтарсан засгийн газар 14 мега төсөл, 14 бодлогын шинэчлэл хийхээр гэрээ байгуулсан. 14 бодлогын шинэчлэлийн хамгийн том бодлогын шинэчлэл бол татварын шинэчлэл юм. Тэтгэврийн буюу нийгмийн даатгалын шинэчлэл байсан.  Өнөөдөр Монгол Улсын засгийн газар хуралдаж нийгмийн даатгалын багц хуульд өөрчлөлт оруулах хуулийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болж байна. Огцорчхоод ийм шийд гаргалаа гэж иргэд шүүмжлэлтэй хандаж байж магадгүй.

Татварын хуулийн шинэчлэл, нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэлд цаг хугацаа, тодорхой эх үүсвэр, олон нийтийн дунд хэлэлцүүлэг хийх шаардлагатай байсан. Тиймээс бид өнгөрсөн хугацаанд олон нийтийн дунд хийсэн хэлэлцүүлгийг үндэслэж хуулийн төслийг өргөн барилаа.

Анх удаа манай улс нийгмийн даатгалын буюу тэтгэврийн тогтолцооны шинэчлэл хийх гэж байна. Тогтолцооны шинэчлэлт гэдгийг дэлхийн улс орнууд 2 янзаар ойлгодог. Нэгдүгээрт, Олон эх үүсвэрт буюу олон давхар эх үүсвэрээс тэтгэвэр авдаг тогтолцоог тогтолцооны шинэчлэлт гэж ойлгодог.

Бид ганцхан эх үүсвэрээс авдаг. Өнөөдрийн УИХ-д өргөн барих гэж байгаа хууль батлагдвал тэтгэвэрт гарсан иргэн нэг эх үүсвэрээс биш олон эх үүсвэрээс тэтгэвэр авах болох боломжтой болно.

Суурь тэтгэврийн тогтолцоог оруулж ирж байна.  Тэтгэвэр авч байгаа хүмүүсийн 54 хувь нь тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэвэр авдаг. Тэгэхээр цаашид тэтгэврийн доод хэмжээ гэх ойлголт байхгүй болно. Суурь тэтгэвэр орж ирснээр энэ ойлголт байхгүй болно. 

20-оос дээш жил ажилласан бүх даатгуулагчид ажилласан хугацаанаасаа үл хамааран ижил хэмжээний тэтгэвэр тогтоолгодог. Үүнийг өөрчилж 10-аас дээш жил шимтгэл төлсөн иргэн бүр ажилласан хугацаанаас хамаарсан өндөр насны суурь тэтгэвэртэй болно гэсэн үг. Тэгэхээр суурь тэтгэвэр, одоогийн тогтолцоо бол бол 2 дахь тэтгэвэр, хувийн тэтгэврийн хуулийг өнөөдөр өргөн барьж байна. Ингэснээр гурван эх үүсвэрээс тэтгэвэр авах боломжтой болно. 

Мөн нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулах нь зөв гэсэн 100 мянган иргэний гарын үсэг цугласан. Өнөөдөр УИХ-д өргөн барьж байгаа хуулиар ажил олгогч нар дээр бид 2 хүртэлх хувийн шимтгэлийг бууруулах, хөнгөлөлт чөлөөлөлт олгож байгаа. Харин нийгмийн даатгалын шимтгэл дээр иргэний төлж байгаа шимтгэлийн 4 хувийг өөрийнх нь нэр дээр хуримтлуулах тогтолцоо руу шилжүүлэх хуулийг өргөн барьж байна.

Тиймээс нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулж бага тэтгэвэр авах уу эсвэл өөрийн төлж байгаа 8.5-аасаа 4 хувийг бодит хуримтлал болгоод хувийн тэтгэвэр руугаа шилжүүлэх үү гэдэг тогтолцооны шинэчлэлт хийгдэх гэж байна. 

Шууд дамжуулалт: