Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Нийгэм
2025.06.04 15:24
1159
58 дугаар сургуулиас Дамбадаржаагийн зам хүртэлх авто замыг хааж шинэчилнэ
 
Сүхбаатар дүүргийн 15,17-р хорооны нутаг дэвсгэр, Шадивлан зуслангийн авто замаас Дамбадаржаа хүртэлх авто замын засвар шинэчлэлтийн ажил 58 дугаар бага сургуулиас Дамбадаржаагийн зам хүртэлх авто замыг хааж засвар шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэнэ.
2025 оны 06 дугаар сарын 07 өдөр 01:00 цагаас 06 дугаар сарын 12 өдрийн 06:00 цаг хүртэл хааж авто замын зорчих хэсгийн суурийн бүтээцийг хүчитгэх, асфальтбетон хучилтын ажлыг хийнэ.
Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.