m.mn
түрүүлж мэдээлнэ
Гадаад мэдээ
2025.06.05 09:53
243
Алсын удирдлагатай робот мэс засалч моодонд орох цаг айсуй

 2024 оны зургадугаар сард Италийн Ром хотод байгаа нэг мэс засалч 5G технологи, гэрлэн дохиогоор мэдээлэл, өгөгдөл дамжуулдаг мяндсан шил (optical fiber)-ний тусламжтайгаар 8000 км-ийн алсад, Бээжин хотод байгаа нэгэн залууд нарийн мэс засал хийж анагаахын түүхэнд алтан хуудас нээж байв. Хятадын Ардын чөлөөлөх армийн ерөнхий эмнэлгийн урологийн эмч Жан Сю мэс заслын хяналтын самбар ашиглан өвчтөнд шууд харуулж байгаад робот гарыг удирдан түрүү булчирхайн хавдартай эсийг салгаж авчээ. 2025 оны хоёрдугаар сарын 28-нд Шанхай хотын Фуданы их сургуулийн хамар хоолойн профессор Тао Лэйгээр ахлуулсан баг Шинжааны Кашгар дахь өвчтөнд дэлхийнд анхны бага зүсэлттэй алсын удирдлагатай мэс засал хийж хоолойны хавдарыг амжилттай авсан юм. Энэ мэс засалд хиймэл оюун ухаанаар хөгжүүлсэн мэс засалч робот системийг ашигласан аж. Робот мэс засалчийг алсаас удирдан зүсэлттэй мэс заслыг амжилттай хийсний дараа Хятадын эрдэмтэд Герман, Америк, Японы эрдэмтэдтэй хамтран энэ төрлийн мэс заслыг дараагийн шатанд гаргахаар шаргуу ажиллаж байна.