Гал түймрийн улмаас 5 иргэн нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 06-р сарын 05-ны өдрийн 01:36 цагт хүлээн авсан байна.
Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход 5 ханатай залгаа 2 гэр шатаж байсныг ажиллаж унтраажээ. Уг гал түймэрт тус хаягт оршин суугч 2 том хүн, 3 хүүхэд өртөж нас барсан байсныг тус дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтэст хүлээлгэн өгсөн байна.