Ерөнхий сайдыг томилох асуудлаар МАН-ын УЗ хурал эхэлж байна. Манай редакци УЗ-ийн гишүүдийн байр суурийг сурвалжлан хүргэж байна. УИХ-ын гишүүн асан Д.Тогтохсүрэнгийн байр суурийг хүргэе.
Ерөнхий сайд ямар хүн байх ёстой вэ?
Ерөнхий сайд бол улс орныг авч явдаг хүн учраас маш өндөр шалгууртай байх ёстой. Нэгдүгээрт, санхүү-эдийн засгийн маш өндөр мэдлэгтэй хүн байх ёстой. Хоёрдугаарт, маш сайн бэлтгэгдсэн байх ёстой. Дурын хүн хийчихдэг ажил юм биш.
Танай намд тийм бэлтгэгдсэн хүн байна уу?
Би хүний нэр хэлмээргүй байна.
Дараагийн Ерөнхий сайд хэн байх вэ гэдэг дээр тохиролцож чадахгүй байна уу даа?
Уг нь намын дүрмээрээ намын дарга Ерөнхий сайд хийх ёстой. Гэхдээ энэ удаа намын дарга бус хүнийг Ерөнхий сайдаар тавих шаардлага үүсээд байна.
2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн үндсэн зарчим нь цаашид улс төрийн намууд хамтраад эх орноо авч явах ёстой. Хэрэв дангаараа засгаа авч явна гэх юм бол данхагар бүтцийг эрс багасгах ёстой.
Шууд дамжуулалтыг үзэх: