Э.Ирэхбаяр
Редактор
Засгийн газар
2025.06.06 11:54
469
Ч.ХҮРЭЛБААТАР: Манай нам дотроо зөрчилтэй, гэхдээ шийдээд явж болох байх

Ерөнхий сайдыг томилох асуудлаар МАН-ын УЗ хуралдаж байна. Энэ удаа УИХ-ын гишүүн асан, Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатараас тодрууллаа.

Мега төслүүдийг санхүүжүүлэх санхүүгийн нөөц бололцоо байхгүй. Валютын нөөц хомсдож байна. Хүчээр барьж байна. Хамгийн гол нь Монгол Улсын эдийн засгийн тулгуур болсон хувийн хэвшлээ яах вэ гэдэг асуудал байна. Анх Ерөнхий сайд болохдоо хэлж байсан “Хууль засагладаг улс болох ёстой” гэж хэлж байсан нь орхигдсон. Өнгө үзэмжээр шийддэг. Энэ бүгдийг яаж шийдэх вэ гэдгийг эхлээд ярилцаж байж, хүнээ сонгох болов уу гэж бодож байна. Дээр нь олон улсын эдийн засгийн байдал, улс төрийн байдал гээд олон асуудлыг тал талаас нь бодолцож байж асуудлаа ярих хэрэгтэй.

Дараагийн Ерөнхий сайдад таны нэр бас яригдаж байгаа. Та өөрөө ямар байр суурьтай байгаа юм бэ?

Үгүй. Би улс төрд идэвхгүй байж байгаад ирж байна. Жил орчим гаднаас нь ажигласан.

Тэгвэл Засгийн газрын гишүүн болооч гэвэл яах вэ?

Сайд нараа парламент дотроосоо сонгосон нь дээр гэж бодож байна.

Хамтарсан Засгийн газрын сайд нараас хэнийг нь сайн ажилласан гэж үнэлж байгаа вэ?

Сайн ажилласан гээд хуруугаар өлгөд авчих сайд алга.

Бага хурлаа зарлахгүй удаашруулаад байгаа нь намын дотоод зөрчилтэй холбоотой юу?

Манай нам дотроо огт зөрчилгүй гэж хэлж болохгүй. Гэхдээ дотроо ярилцаад, шийдээд явж болох байх. Тал талдаа жаахан хүн чанар, ноён нуруу гаргах хэрэгтэй. Зарчмаа барих хэрэгтэй. Дээр нь улс орны эдийн засгийн нөхцөл байдал ийм байхад хоорондоо зөрчилдөөд хэн хожих вэ гэдэг асуудал байгаа. Улс дотроо биш нам дотроо хөлөө жийлцээд эхлэхээр юу болдгийг АН харуулсан.

Шууд дамжуулалтыг үзэх: