МАН-ын УЗ-ийн хурал үргэлжилж байна. УЗ-ийн гишүүн УИХ-ын ТБХ-ны дарга Ц.Даваасүрэнгээс байр суурийг нь тодрууллаа.
Дараагийн Ерөнхий сайд ямар хүн байа ёстой гэж та үзэж байгаа вэ?
Төрийн албаны туршлагатай, улс төрийн хат суусан, хүлээн зөвшөрөгдсөн хүн байх ёстой. Хүлээн зөвшөөрөгдөхөд цаг хугацаа хэрэгтэй. Нэг удаа орж ирээд шууд Ерөнхий сайд болчихдог юм биш. Төрийн гурван өндөрлөгийн нэг тул ард түмний итгэлийг хүлээсэн, найдвар төрүүлэх хүн байх ёстой.
Олон нийтийн зүгээс мөнгөтэй хөрөнгөтэй хүнийг сайд болголоо гэж шүүмжилдэг. Уг нь тэр салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн хүн байх ёстой. Өнөөдөр мэргэжилтний үгээр салбарыг авч явдаг болчихсон. Энэ нь бидний хөгжихгүй байгаагийн нэг шалтгаан юм.
Өмнө нь бол тухайн салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн, лидр хүн сайд болдог байлаа. Мэргэжилтнүүдийн оруулж ирснийг шүүж тунгаагаад, өөрөө шийдвэр гаргадаг хүн сайд болдог байсан. Одоо бол дурандаа сайд болох гээд гүйлдээд байна шүү дээ. Фэйсбүүкээр өөрсдийнхөө нэрийг тавиад л.
Ерөнхий сайд болон танхимын гишүүдийг гаднаас томилох тухай бас яригдаж байна. Энэ тал дээр та ямар байр суурьтай байгаа вэ?
Өмнө нь гаднаас томилохдоо өөрсдийгөө дагадаг жулдрайнуудыг томилчихсон байхгүй юу. Тэгэхээр засгийн ажил явж өгөхгүй шүү дээ.
Шинээр байгуулагдах Засгийн газрыг хамгийн түрүүнд ямар алхам хийгээсэй гэж хүлээж байгаа вэ?
Дэлхийн эдийн засагт Трампын бодлого нөлөөлж байна. Нөгөөтэйгүүр манай экспортын орлогын 70 гаруй хувийг дангаараа бүрдүүлдэг байсан нүүрсний үнэ уначихсан.
Өнгөрсөн жил нүүрсээр есөн тэрбум ам.доллар олж байсан бол энэ жил талыг нь алдах гээд байна шүү дээ. 10 гаруй их наяд төгрөгийн асуудал. Энэ мөнгийг яаж нөхөх вэ гэдэг асуудал дараагийн Ерөнхий сайдын тархийг гашилгах ёстой. Үүнийг хийж чадах хүн л Ерөнхий сайд болох ёстой.
Уг нь олонх нь засгаа байгуулаад, цөөнх нь хянаад явах ёстой. Гэтэл одоогийн тогтолцоогоор ингэж явахад хүндрэлтэй байгаа. Европын орнууд шиг засгаа хамтарч байгуулахаас өөр аргагүй юм хийчихсэн.
Шууд дамжуулалтыг үзэх: