Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан: Өнөөдөр тавантолгой төмөр зам болон БНХАУ-ын төмөр замын, зам гүүрний инжинеринг групптэй ажил гүйцэтгэх гэрээ байгууллаа. Удаан хугацаанд, олон хүний хүч хөдөлмөр, нойр хоолгүй ажиллаж байж энэ гэрээг баталлаа.
848 тэрбумын худалдан авалтын үнэ зарласан. Энэ үнээр энэ компани орж ирсэн хэдий ч нөгөө компани нь 960 гаруй тэрбумын үнийн санал ирүүлсэн. Тендерийн үнээрээ гэрээгээ байгуулж байгаа ч БНХАУ-ын талаас танай төгрөгийн ханшийн уналтаас болоод хохирол амсаж байна. Дөнгөж тендер зарлаж байх эхлэх үед юань 460 байсан бол өнөөдөр 480 болсон. Үүнээс 17 тэрбумын алдагдал хүлээх гэж байна. Мөн ажилчдын цалин, техник технологи бүх юмны үнэ нэмэгдсэн. Жишээлбэл, худалдааны хоригоос шалтгаалж юмны үнэ нэмэгдэж байна гэх албан бичгийг бидэнд нэг биш удаа ирүүлж байгаа.
Тиймээс үүнийг бид эргэн харж үзэж, засгийн газрын хуралдаанд танилцуулсан.
Харин бидний зүгээс ажил хийгдэх явцад 30-аас доошгүй хувийг монголын компаниар хийлгэх үүрэг хүлээлгэж байгаа. Ингэснээр ханшийн зөрүүний уналтаас бага зэрэг хамгаалагдана гэж тооцож байгаа.
Мөн аль болох богино хугацаанд хийхийг шахаж байгаа. Хятадын тал 22 сарын хугацаанд хийнэ гэж байгаа. Ханш болон бусад асуудлаа шийдвэрлэж чадвал ажлыг нэн даруй эхэлнэ.
Улаанбаатар төмөр зам компани төмрийн хог цуглуулдаг газар биш. Тийм учраас цаашдаа монголын компаниуд шинэ вагон оруулж ирвэл бид шууд оруулна. Харин гадаад компани шинэ, хуучин вагон оруулж ирэхийг зөвшөөрөхгүй гэдэг тушаал шийдвэр гаргасан. Улаанбаатар төмөр замыг вагонгүй гэдгийг далимдуулж түрээсийн вагон орж ирээд монголын валют гадагшилж байгаа. Үүнийг зогсоосон.
Шууд дамжуулалт: