Өчигдөр буюу энэ сарын 8-ны өдөр ачилтын машин ачиж явсан тээврийн хэрэгсэл хүн мөргөж, дээгүүр нь гарч явсан гэх мэдээлэл гарсан. Тус асуудлын талаар ТЦА-аас тодрууллаа.
ТЦА: Сүхбаатар дүүрэгт тээврийн хэрэгсэл зөөж шилжүүлж, түр саатуулах үйлчилгээ эрхэлдэг компаны ачигч автомашины жолооч нь 2025 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Тоёота Приүс41 маркийн тээврийн хэрэгслийг Замын хөдөлгөөний дүрмийн 14.8в “чиглэлийн тээврийн хэрэгслийн буудал, таксийн зогсоол дээр /22 цагаас 06 цагийн хооронд хүн буулгах, суулгахын тулд түр зогсохоос бусад тохиолдолд/ зогсохыг хориглоно заалт зөрчсөн үндэслэлээр Чингэлтэй өргөн чөлөө, долоон буудлын эцсийн автобусны буудлаас зөөж шилжүүлэх үед дээрх зөрчил гаргасан.
Тухайн үед автомашинтай хамааралгүй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн иргэн ачигч автомашины хөдөлгөөнийг хааж зогсон, чирэгдэж яваа тээврийн хэрэгсэлд шүргүүлсэн. Дээрх асуудалд Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн 2-р хэлтэст шалгалтын ажиллагаа явуулж байна.