МАН-ын бага хурлаар Г.Занданшатарыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр дэмжсэн. Тус асуудлын талаар УИХ-ын гишүүн асан Б.Бат-Эрдэнээс байр суурийг нь тодрууллаа.
УИХ-ын гишүүн асан Б.Бат-Эрдэнэ: Миний байр суурь хэзээ ч өөрчлөгдөхгүй. Дээд талаасаа цэгцтэй байх ёстой. Айл гэр гэхэд л өрхийн тэргүүнээс бүх юм шалтгаална.
Элдвийн ашиг сонирхлын зөрчилтэй, мөнгө шүтээнтэй хүмүүсээс хол байх хэрэгтэй. Засгийн газарт байгаа энэ хүмүүсийг хар. Тендер будилуулдаг, улс орныхоо байгалийн баялгийг үрэн таран хийдэг, хамгийн мөнгөтэй, мөнгө шүтээнтэй хүмүүс л байна.
Шууд дамжуулалт: