Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Улс төр
2025.06.09 15:48
1202
Ч.Ундрам: МАН дангаараа засаг байгуулах нь зөв гэж бодож байгаа

МАН-ын бага хурлаар Г.Занданшатарыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр дэмжсэн. Тус асуудлын талаар УИХ-ын гишүүн Ч.Ундрамаас тодрууллаа.

УИХ-ын гишүүн Ч.Ундрам: Дэлхийн эдийн засгийн нөхцөл байдлыг харахад цаашид хүндрэхээр нөхцөл байдалтай харагдаж байна. Тийм учраас улс төрийн манлайлал үзүүлж чадах, эдийн засгийн мэдлэгтэй, туршлагатай улс төрч Ерөнхий сайдаар сонгогдоосой гэж бодож байна. МАН-ын УЗ-ын гишүүд хуралдаж, дэвшүүлэх хүнийхээ нэрийг оруулж ирэх байх. 

Манай нам бодлогоо дагадаг нам. Болж өгвөл дангаараа засаг байгуулбал зөв юм бол уу гэж бодож байгаа. Болохгүй бол эсрэг үзэлтэй намтай биш ижил төстэй, үзэл баримтлалтай намуудтай хамтрах нь зөв гэж бодож байна. 

Шууд дамжуулалт: