Зөвшөөрөлгүй байршуулсан ТҮЦ-ийг нүүлгэх үеэр худалдаа эрхлэгч мэсээр бусдын биед халдаж гэмтээсэн гэх мэдээлэл гарсан. Харин тус хэргийн талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвөөс тодрууллаа.
ЦЕГ: СБД-ийн 10-р хороо, 3-р сургууль орчимд зөвшөөрөлгүй байршуулсан ТҮЦ-ийг нүүлгэх үеэр худалдаа эрхлэгчид мэсний шинжтэй зэвсгээр иргэний биед халдаж гэмтэл учруулсан.СБД-ийн цагдаагийн 2 дугаар хэлтэст бүртгэлд авч, шалгаж байгаа.