Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Орон нутаг
2025.06.09 16:13
1447
Энэ он гарснаас хойш Хөвсгөл аймагт 8 иргэн усанд осолдож амиа алджээ
Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох суманд иргэн усанд осолдож амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. 
Тодруулбал,  2025 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сум Дэлгэрмөрөн гол "Хилэнтийн гүүр"-ний доод талд хүн живсэн дуудлага ирж,  тус аймгийн онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын алба хаагчид ажиллаж энэ сарын 07-ны өдрийн 08:22 цагт 8 иргэний цогцосыг гарган цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна. 
Энэ он гарснаас хойш усны холбогдолтой ослын дуудлагаар нийт 8 иргэний амь нас хохироод байгаа талаар Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
Иймд урин дулаан цаг ирж байгаа энэ үед, ЕБС-ийн сурагчдын амралт эхэлж байгаа эдгээр өдрүүдэд эцэг, эх, асран хамгаалагчид та бүхэн хүүхдүүддээ тавих хараа хяналттай сайжруулах, гол нуурын усанд сэрүүцэхээр орж болохгүй талаар хэлж ойлгуулан, аюулгүй байдлаа хангахыг Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас онцгойлон анхааруулж байна.