Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Нийгэм
2025.06.09 16:26
1034
Лавай захын уулзвараас Алтарганы уулзвар хүртэлх авто замыг хааж шинэчилнэ
Хан-Уул дүүрэг, 2, 3-р хорооны нутаг дэвсгэр, Чингисийн өргөн чөлөө, Лавай захын уулзвараас Алтарганы уулзвар хүртэлх авто замыг хааж засвар, шинэчлэлтийн ажил хийнэ.
Зам хаах хугацаа: 2025 оны 06 дугаар сарын 10 өдөр 00:00 цагаас
Зам нээх хугацаа: 2025 оны 06 дугаар сарын 13 өдөр 06:00 цагийн хооронд хааж авто замын зорчих хэсгийн асфальтбетон хучилт, тэмдэглэгээний ажлыг хийнэ.
Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.