Цахимаар харилцаж, танилцсан залуугийнхаа нүцгэн зураг бичлэгийг цахим орчинд нийтэлнэ гэж сүрдүүлж мөнгө, гар утас авч өгөхийг шаардсан хэрэг Увс аймагт гарсан байна.
Тодруулбал, Увс аймгийн прокурорын газраас иргэн С.О нь бусадтай цахимаар харилцах явцдаа зураг бичлэгийг нь хийж улмаар мөнгө эсвэл, гар утас авч өгөхийг шаардаж, цахим сүлжээнд нүцгэн зургийг нь нийтэлж, хүчиндсэн мэтээр мэдээлэл оруулна хэмээн сүрдүүлсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 17.6 дугаар зүйлийн 1 /Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус тус шилжүүлжээ.