МАН-ын Бага хурал үргэлжилж байна. МАН-ын Удирдах Зөвлөл Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Г.Занданшатарыг 100 хувийн саналаар дэмжсэн бол УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн заалнаас нэрээ дэвшүүлэн өрсөлдөж байна. Бага хурлын ирц 3/2-оос дээш байгаа учраас Ерөнхий сайдыг сонгох санал хураалт эхэлсэн гэдгийг УИХ-ын гишүүн асан М.Оюунчимэг хэллээ.
Тэрээр "Бага хурлын гишүүд маш нухацтай асуулт асууж, хариултыг сонсож байна. 39 гишүүн асуулт асуулаа. Гишүүдийн саналыг нууцаар, цаасаар авч байна. Д.Амарбаясгалангийн хувьд УИХ-ын даргын ажлаа үргэлжлүүлэн хийх сонирхолтой байгаа учраас нэрээ татаж байна гэдгээ хэлсэн. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дараагийн Ерөнхий сайдад Г.Занданшатарыг нэр дэвшүүлж байна гэдгээ уншиж танилцуулсан.
Бага хурлаар Эдийн засгийн асуудал, татварыг ихэвчлэн ярилаа. Хоёр нэр дэвшигч ААН, ард иргэдийн нуруун дээрх ачааллыг бууруулахад гол анхаарлаа хандуулна гэдгээ мэдэгдсэн. Санал асуулга үргэлжилж байгаа" гэв.
Шууд дамжуулалтыг үзэх: