МАН-ын бага хурлаар Г.Занданшатарыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр дэмжсэн. Тус асуудлын болон бусад асуудлаар УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуугаас тодрууллаа.
УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу: МАН-ын бага хурлаас Ерөнхий сайдад нэр дэвшүүлж байгаа хүнийг нь ажиглаад харахад парламентын ардчилал эргээд аюултай байдалд орлоо гэж дүгнэж байна. Өмнөх засгийн газарт байр сууриа илэрхийлж байсан залуучууд яг адилхан байр суурьтай байгаа. Бид парламентын ардчиллаа л хамгаалъя гэж байгаа. МАН-ын бага хурлынхандаа ч уриалмаар байна. 100 жилийн түүхтэй, баяраа хийдэг, хүний нөөцтэйгөөрөө бахархаж ярьдаг нам. Түүхэн үүргээ хүлээж ухамсарлаж шийдвэр гаргах хэрэгтэй.
Айлын аавдаа загинуулахаас айсандаа за за гэж байгаа хүүхэд шиг шийдвэр гаргаад байж болохгүй.
Г.Занданшатар даргын хувьд хувь хүн талаас нь ярьвал сайн муу олон зүйлийг ярьж болно. Сайн их хурлын дарга байсан. Гэхдээ ярьвал өөр зүйл байна.
Жишээлбэл, Салхитын мөнгөний ордтой холбоотой олон асуудлууд яригдаж болно. У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн өмнөх Ерөнхийлөгчтэй хийж байсан ажлууд гэх мэт.
Нэг өсөж явсан дарангуйлагчаас өөр нэгэн дарангуйлагнч руу шилжих алхмыг 126 гишүүн хийж болохгүй гэх байр суурь маань хэвээрээ байгаа. Тийм учраас намын бүлгүүд энэ асуудлыг нухацтай хэлэлцэх хэрэгтэй.
Шууд дамжуулалт: