МАН-ын бага хурлаас Ерөнхий сайдад Г.Занданшатарыг нэр дэвшүүлсэн. Тус асуудлын талаар УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалангаас тодрууллаа.
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан: Энэ бол тэр намын л дотоод асуудал. 2 хүн өрсөлдөж, 2024 оны сонгуульд өвдөг шороодсон Г.Занданшатар гарсан.
Дан дээлтэй Ерөнхий сайд хэд хэдэн удаа сонгогдож байсан. Гэхдээ тухайн үедээ хүчгүй байсан. Үнэхээр бяр нь дутдаг. Намын даргаа авч чадахгүй бол дороо огцордог. Ж.Эрдэнэбат тийм л байсан. Намын дарга биш байж Ерөнхий сайд болсон. Дороо огцорсон.
Манай нам энэ удаагийн засгийн газарт ороод хэрэггүй гэж хувийн зүгээсээ бодож байна. Энэ хүмүүс хариуцлагаа дангаараа үүрэх хэрэгтэй. Бусад намууд хамтарсан засагт орох эсэх нь тухайн намуудын л шийдэх асуудал.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үндэсний эв нэгдэл, намуудын эв нэгдлийг үгүй хийсэн хүн. Ерөнхийлөгчийн Тамгын газрын хүн нэр дэвшиж байна. Энэ хүн Ерөнхийлөгчийн энэ байр суурийг цааш нь үргэлжлүүлбэл эсэргүүцнэ, дэмжихгүй.
Үндэсний эв нэгдэл, том төслүүдийг хөдөлгөх эсэх, Засгийн газарт нь ямар хүмүүс орж ирэхээс шалтгаалж энэ хүнийг дэмжих дэмжихгүй шалтгаална. Би ийм л бодолтой байгаа.
Шууд дамжуулалт: