Г.Занданшатарыг МАН-ын бага хурлаас дараагийн Ерөнхий сайдад нэр дэвшүүлсэн. Тус асуудлын талаар УИХ-ын гишүүн Ч.Ундрамаас тодрууллаа.
УИХ-ын гишүүн Ч.Ундрам: Улс төр, эдийн засгийн нөхцөл байдал хүнд байвал ижил үзэл баримтлалтай жижиг намуудтай ярилцаад, хийж хэрэгжүүлэх ажлаа ярилцаад явсан нь дээр байх. Эсрэг үзэл баримтлалтай намтай хамтрах нь зарчмын хувьд буруу гэж бодож байна.
Г.Занданшатар даргын хувьд улс төрийн, эдийн засгийн туршлагатай. Олон талын мэдлэгтэй хүн. Өмнө нь 4 жил парламентад хамтарч ажиллаж байсан. Тийм учраас өнөөдрийн энэ хүнд хэцүү үед улс төрийн туршлагатай, улс төрийн манлайлал үзүүлж чадах, эдийн засгийн мэдлэгтэй хүнийг болгох нь зөв гэж бодож байгаа.
Гэхдээ хамгийн эхэнд бид энэ олон яамыг цөөлөх хэрэгтэй. Ингэж урсгал зардлуудаа танах ёстой. Мөн мэргэжлийн Засгийн газар байгуулагдаасай гэж хүсэж байна.
Татварыг бууруулах ёстой. Өнгөрсөн 7 хоногт татварын багц хуулийг УИХ-д өргөн барьсан. Үүнийг хурдан хэлэлцэж, арга хэмжээ авах ёстой гэж бодож байна. Халамжийн бодлогоо цэгцлэх ёстой. Халамжаас хөдөлмөр руу гэж олон жил ярилаа. Үүнийг бодит ажил хэрэг болгох ёстой гэж үзэж байна.
Шууд дамжуулалт: