Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:
06-р сарын 11, 12-нд нутгийн зарим газраар, 13-нд нутгийн төв хэсгээр бороо орж, сэрүүхэн байна.
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн баруун болон хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно.
2025 оны 06-р сарын 12-ноос 06-р сарын 16-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:
12-нд нутгийн зарим газраар, 13-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 14-нд нутгийн зүүн хагаст, 15-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд нийт нутгаар секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө +1…+6 градус, өдөртөө +11...+16 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө +11...+16 градус, өдөртөө +25...+30 градус, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр шөнөдөө +8...+13 градус, өдөртөө +19...+24 градус, бусад нутгаар шөнөдөө +5…+10 градус, өдөртөө +15...+20 градус дулаан байна. 15-наас нутгийн баруун хэсгээр дулаарна.