Үндэсний их баяр наадам гэдэг нь үндэсний өв соёлоо хамгаалах, түгээн дэлгэрүүлэх ач холбогдолтой өв соёлын хүчирхэг бэлгэдэл юм. Гэтэл Аймгийнхаа наадмыг хийх гэсэн чинь ЗГ-ын 2010 оны ийм тогтоол мөрдөгдөж байх юм. Бүхэл бүтэн аймаг 10 сая төгрөгөөр, сум 5 сая төгрөгөөр наадам хийнэ ч гэж юу байхав. Энэ бол санхүүжилтийг далд хэлбэрт шилжүүлж, бусдаас хандив нэртэй авлигал авах нөхцлийг бүрдүүлсэн, тайлан зарцуулалтыг нуун далдлахад хүргэдэг тогтоол байна. Шинэ Ерөнхий сайд, шинээр бүрдэх Засгийн газар энэ тогтоолыг өөрчилж өгөхийг хүсье. Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийнэ гэдэгчлэн байгаа байгаадаа тааруулаад л хийнэ. Олигтойхон овооны наадмыг ч 5 саяар хийж чадахгүй шүү дээ.