УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдаж, дараагийн Ерөнхий сайдын асуудлыг хэлэлцэж байна. Ерөнхий сайдтай холбоотой асуудлаар Ардчилсан намын дарга Л.Гантөмөр байр сууриа илэрхийллээ.
Тэрээр "Дараагийн Ерөнхий сайдын манлайллаас бүх зүйл шалтгаална. Ерөнхий сайд бол аж ахуйн албаны дарга биш. Парламентын засаглалыг илүү төгөлдөржүүлж шударга ёс тогтоох, дунд шатны давхардсан бүтцийг арилгаж цомхон болгох, хавтгайрсан халамжийг хумих, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх ёстой.
Ардчилсан намаас томилогдсон хяналтын менежерүүдийг халах юм бол Ерөнхий сайдын “арьсыг нь өвчинө”. Төрийн өмчит компани дээр байгаа хулгайг хянах үүрэгтэй хүмүүс Засгийн газраас томилогдсон байгаа шүү. Тэд нарыг авч хаячхаад дур зоргоороо иддэг, уудаг, тараадаг тэр амьдрал руугаа шилжих гэж байгаа бол бид нар өршөөхгүй гэдгээ хэлье" гэв.
Шууд дамжуулалтыг үзэх: