Г.Занданшатарыг Ерөнхий сайдаар томилох эсэх асуудлыг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгээс байр суурийг нь тодрууллаа.
Тэрээр, Тун удахгүй Монгол Улсын шинэ Ерөнхий сайд, шинэ Засгийн газар бүрдэх гэж байна. Манай улсын эдийн засгийн нөхцөл байдал хамгийн хүнд байгаа. Энэ цаг үед эдийн засгийг тогтворжуулах, учирч болох эрсдэлийг зөөлөн газардуулах нь хамгийн чухал асуудал болж байна.
Шинээр бүрдэх Засгийн газар хүссэн ч хүсээгүй ч бодит үнэнтэй нүүр тулж, эдийн засгийн хүндрэлийг хүндрэл багатай даван туулах бодлого гаргах зайлшгүй шаардлагатай байна.
Эдийн засгийн эрх чөлөөний бодлого бидэнд хэрэгтэй байна. Нэн яаралтай төсвийн тодотгол хийх хэрэгтэй. Төрийн зардлыг бууруулж, цомхон төр бий болгох, давхардсан орон тоог цөөлөх бодлогын асуудлууд гарч ирж байгаа.
Хөгжлийн хамгийн гол түлхүүр нь хувийн хэвшил болсон. Энгийн жишээ аваад үзвэл, Засгийн газарт 2300 орчим журам байгаа. Үүний 95 орчим хувь буюу 2100 орчмыг Засгийн газраас гаргасан, 900 орчим нь хуулиас давсан журмууд байна. Тиймээс үүнийг хүчингүй болгох, цуцлах, хязгаарлах асуудлууд байгаа.
Тиймээс миний бие зөвхөн төсөв, санхүүгийн чиглэлд дэмжиж ажиллаж болно. Өөр амбиц сонирхол надад байхгүй.
Шууд дамжуулалт: