Таван хаалгатай Suzuki JIMNY нь 2023 оноос олон улсын зах зээл дээр борлогдож эхэлсэн. Сүүлийн жилүүдэд гаднын орнуудын батлан хамгаалах , цагдаагийн салбар зэрэг хүчний байгууллагууд 5 хаалгат Suzuki JIMNY автомашиныг худалдан авах нь нэмэгдэж байна. Үүнд үндсэн 2 шалтгаан байна.
Suzuki JIMNY автомашин нь олон улсын автомашины үзэсгэлэн худалдаанаас “Хот, хөдөөгийн хосолмол хэрэглээ”-нд нэн тохиромжтой автомашины шагналыг удаа дараа авсан байдаг. Авсаархан жижиг тул томоохон хотуудын түгжрэл дунд зорчих, машины зогсоолд тавих зэрэгт төвөг багатай. Шавар, элс,хад чулуу, цастай зэрэг бартаат замыг туулах чадвар өндөртэй байдаг.
Сүзүки жимни нь өнөөгийн байдлаар Өмнөд Америкийн ноён оргил, 6688 метрийн өндөр Чили улсын Охос дель Саладо уулын оргилд гарч,дэлхийн дээд амжилтыг тогтоон Гиннесийн номд бүртгэгдсэн цорын ганц автомашин юм.
Дээр дурдсанаас Монгол улс шиг дэлхийд гайхагдах ондоошил ихтэй, өвөрмөц уламжлалт ахуй соёлтой орны хот, хөдөөгийн хосолмол хэрэглээнд 5 хаалгатай Жимни нь хамгийн нийцтэй машин юм. Мөн нэг шалтгаан нь эдийн засгийн бодит хэмнэлт. 5 хаалгатай Жимни-г дэлхийд том эдийн засагтай ордог Англи, Итали зэрэг орнуудаас гадна Энэтхэг,Индонез зэрэг орны цэрэг, цагдаа зэрэг хүчний байгууллагууд үйл ажиллагаандаа ашиглаж байна.Бүх орнуудад хүчний байгууллагууд нь улсын төсвөөс санхүүждэг.
Иймээс хөгжилтэй орнууд, түүнчлэн хүн ам ихтэй орнуудын эдгээр байгууллагуудад Жимни-г хэрэглэх хандлага нэмэгдэж байгаа нь татвар төлөгчдийнхтэй хөрөнгийг хэмнэлттэй, үр ашигтай зарцуулах гэсэн хүсэл сонирхолтой шууд холбоотой.
5 хаалгатай Жимни нь Тансаг зэрэглэлийн Жийп машин худалдан авах үнээс 4 дахин хямд, мөн ашиглалтын зардал нь 3 дахин бага учраас, тансаг зэрэглэлийн Жийпний оронд 5 хаалгат Жимни машиныг сонгосноор жилд ойролцоогоор 80 орчим сая ₮-н хэмнэлт гарах боломжтой.
Эндээс тансаг зэрэглэлийн Жийп болон Жимниг худалдан авч 5 жил ашиглах зардлын зөрүү нь 4 ширхэг таван хаалгатай Жимни худалдан авах зардалтай тэнцэж байна. Мөн 5 хаалгатай жимни нь манай улсын хүчний байгууллагуудын өнөөгийн байдлаар нийтлэг ашигладаг дунд гарын жийп болон туулах чадвар сайтай PickUp төрлийн машинуудтай харьцуулахад худалдан авах үнэ нь 35 орчим %-иар хямд,ашиглалтын зардал нь 40 гаруй %-иар бага юм.Эндээс 1 ширхэг дунд гарын жийп болон 5 хаалгатай Жимни худалдан авч 5 жил ашиглах зардлын зөрүү нь дахиад 1 ширхэг 5 хаалгат жимниг худалдан авч ашиглах зардалтай тэнцэж байна.
Их Британийн Sussex бүсийн цагдаагийн гэмт хэрэгтэй тэмцэх алба, Италийн ойн цэргийн цагдаа (Italian Forest Military Police), Энэтхэг улсын хилийн цэрэг, цагдаагийн эргүүл, Энэтхэг улсын зэвсэгт хүчин, арми Сүүлийн жилүүдэд Монгол улсад ч зарим төрийн байгууллагууд тансаг зэрэглэлийн автомашинаас татгалзаж татвар төлөгчидийн хөрөнгийг хэмнэх, үр ашигтай зарцуулах хандлага гарч байна. Тодруулбал ОБЕГ, Батлан хамгаалах яам, ҮСГ зэрэг төсвөөс санхүүждэг төрийн захиргааны байгууллагууд өөрсдийн хэрэгцээг бүрэн хангах, худалдан авах үнэ харьцангуй хямд,ашиглалтын зардал багатай, бат бөх автомашинуудыг сонгодог болжээ. Ийм байдлаар цаашид Монгол улсад татвар төлөгчдийн буюу улсын төсвийн хөрөнгийг хэмнэлттэй, үр өгөөжтэй зарцуулахыг эрмэлздэг төрийн байгууллагууд олшрох болтугай …
Зураг 1: Их британы Sussex бүсийн цагдаагийн орон нутгийн гэмт хэрэгтэй тэмцэх алба
Зураг 2: Италийн ойн цэргийн цагдаа (Italian Forest Military Police):
Зураг 3: Энэтхэг улсын хилийн цэрэг
Зураг 4: Энэтхэг улсын зэвсэгт хүчин, арми
Зураг 5: Монгол улсын Батлан хамгаалах яам