Морьт харвааны тусгайлан сургасан 18 тооны адуу энэ сарын 7-ны 04:30 цагийн орчимд хулгайд алдагдсан байна. Харин хулгайд алдагдсан адууг бойнд өгсөн бөгөөд урьдчилсан байдлаар тус хэргийг 18-29 насны зургаан залуу үйлдсэн байж болзошгүй байна. Тус хэргийн талаар ЦЕГ-ын ХМТ-өөс тодрууллаа.
ЦЕГ-ын ХМТ-ийн ахлах, цагдаагийн хошууч Б.Баярбилэг: Энэ сарын 7-ны өдрийн 19:30 минутын орчимд Хан-Уул дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэрээс наадмын үйл ажиллагаанд оролцуулахаар бэлтгэгдэж байсан 18 тооны 5-12 насны адуу алга болсон гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулсан.
17-29 насны 4 этгээдийг уг гэмт хэрэгт холбогдуулан, шалгалтын ажиллагаа явагдаж байна. Хулгайд алдагдсан морьдыг СХД-ийн нутаг дэвсгэрт байрлах мал бойны газар төхөөрсөн, нөхцөл байдал тогтоогдсон.
Бойнд хүн болгон малаа шууд аваачиж өгөөд байдаггүй. Аливаа мах гарал үүслийн бичигтэй байх ёстой. Одоогийн байдлаар шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.
Шууд дамжуулалт: