ХӨСҮТ-өөс улаанбурхан өвчний талаар мэдээллийг хүргэлээ.
ХӨСҮТ захирал Э.Анхбаяр: Сүүлийн 24 цагийн дотор улаанбурхан өвчний 338 тохиолдол шинээр батлагдсан. Нийслэл Улаанбаатар 238, Архангайд 10, Говь-Алтайд 6, Дархан-Уул аймагт 42, Дорноговьд 5, Сүхбаатар 31, Увс аймагт 6 тохиолдол бүртгэгдсэн. Энэ оны 2-р сараас хойш нь 7174 тохиолдол бүртгэгдсэний 5444 иргэн эдгэрсэн байна.
Ойрын хавьтал болох 62455 иргэний 626 нь вакцинд хамрагдахаас татгалзсан. 626 иргэн хавьтал болоод вакцин хийлгэхгүй байгаа нь нийгэмд халдвар тараах эрсдэлийг нэмэгдүүлж байна.
Харин өнөөдрийн байдлаар гэрээр 1009 иргэн эмчлэгдэж байна. Улсын хэмжээнд 626 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. ХӨСҮТ-д 490 гаруй нь хэвтэн эмчлүүлж байна.
Өнгөрсөн 7 хоногт улаанбурхан өвчнөөр 3 иргэн нас барсан. Ингэснээр нас баралтын тоо 5 болсон. Эрчимт эмчилгээний тасагт өнөөдрийн байдлаар биеийн байдал нь хүнд 10 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Тус хүүхдүүдийн 71.2 хувь нь вакцинд хамрагдаагүй байна.