Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Нийгэм
2025.06.13 16:57
1033
“Аяллын хэрэгсэл” худалдан авах эрэлт хэрэгцээ дээр тулгуурлаж, залилах гэмт хэрэг үйлдэгдэж байна
Энэ оны эхний 5 сарын байдлаар цагдаагийн байгууллагад цахим орчинд “Бараа бүтээгдэхүүн захиалга, худалдана” гэх зар мэдээллийг байршуулж иргэдийн эд хөрөнгийг залилсан 1625 хэрэг бүртгэгджээ. 
Энэ 7 хоногт цагдаагийн байгууллагад Өмнөговь аймаг, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт оршин суух 2 иргэнээс “Майхан зарна” гэх фэйсбүүкт байршсан зарын дагуу холбогдож тус бүр 550,000-780,000 төгрөг шилжүүлж, бусдад залилуулсан гэх гомдол мэдээллийг гаргасан байна.
Иргэд та бүхэн цахим орчинд байршуулсан зар мэдээллийн дагуу бусдаас эд зүйл худалдан авах тохиолдолд залилагч этгээдүүд таны хэрэгцээ, шаардлага дээр тулгуурлан залилах гэмт хэргийг үйлдэж байгаа гэдгийг анхаарч, бусдад эд хөрөнгөө шилжүүлэхээс өмнө сайтар нягталж, шалгаж байхыг зөвлөж байна.