Монголын Хуульчдын холбоо нь Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран “Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх” үйл ажиллагааны хүрээнд сар бүрийн 3 дахь долоо хоногийн Лхагва гарагт иргэдэд хууль, эрх зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгөх өдрийг тогтмол зохион байгуулдаг.
Энэ хүрээнд иргэдэд зөвлөгөө өгөх өдөр 2025.06.18-ны өдрийн 10:00-16:00 цагт Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдэд /Драгон, Мишээл, Дүнжингарав, Баянхошуу, Сэлбэ, Хорооллын эцсийн E-март, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар - Яармаг/ болно.