Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2025.06.16 11:57
242
С.Мөнхчулуун: "Ногоон Дундговь" хөтөлбөрийг хэрэгжүүлж, энэ онд 1 сая мод тарина

Олон улсын цөлжилттэй тэмцэх өдрийг тохиолдуулан Дундговь аймаг "Цөлжилттэй тэмцэхэд залуусын оролцоо" үндэсний форумыг зохион байгуулж байна. Уг форумын талаар Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулуунаас тодрууллаа. 

Тэрээр "Монгол улсын газар нутгийн 70 орчим хувь нь цөлжилтөд нэрвэгдсэн. Түүний дундаас Дундговь аймгийн газар нутаг хамгийн ихээр цөлжилтөд өртсөн. Энэ форумаас залуу малчдын гаргасан санал санаачилга болон эрдэмтэн судлаач нарын шилдэг шийдлийг ажил болгох зорилготой байна.

Дундговь аймаг энэ онд "Ногоон Дундговь" хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Энэ хүрээнд 1 сая модыг тарьж, ургуулах төлөвлөгөөг дэвшүүлсэн. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд 650 мянган мод тарьсан юм билээ. Өнөөдрийн форумд 10 аймаг болон нийслэлээс төлөөллүүд ирсэн. Үнэтэй санал санаачилгыг гаргана гэдэгт итгэж байна" гэв. 

Шууд дамжуулалтыг үзэх: