Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалтад хувийн хэвшил, баялаг бүтээгчдийг татан оролцуулах бодлого барьж байгаа бөгөөд Хархорум хот нь ухаалаг, түүх соёлын дурсгалт өв бүхий уламжлалт шинэчлэлтийг хослуулсан эко бөгөөд орчин үеийн ухаалаг хот сүндэрлэх юм.
Хархорум хотыг бүтээн байгуулах хүрээнд нийт 1,500 га талбайд нэг сая гаруй шилмүүст болон навчит мод, сөөг тарьж ургуулна.
Хархорум хотод Төр, хувийн хэвшлийн 54 аж ахуйн нэгж, байгууллага, сүүлийн 40 гаруй хоногийн хугацаанд 700 орчим мянган мод тарьж, арчлан ургуулж байна. Иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх, ээлтэй сайхан орчин бүрдүүлэх, байгаль эх дэлхийн уушги болсон ногоон бүс байгуулах их үйл хэрэгт 30 гаруй мянган иргэд идэвхтэй оролцлоо.