Н.Мөнхцацрал
Сэтгүүлч
Нийгэм
2025.06.16 18:04
335
"Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо"-ны удирдах зөвлөлийн гишүүд Элсэн тасархайд...


"Баялаг Бүтээгчдийг Дэмжих холбоо"-ны Удирдах зөвлөлийн гишүүд холбооныхоо 10 жилийн ойн хүрээнд Элсэн тасархай, "Шинэ Хархорум" зэрэг түүхэн дурсгалт, байгалийн үзэсгэлэнт газруудаар аяллаа.

2025 онд "Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо" үүсэн байгуулагдсаны 10 жилийн ой тохиож байгаа юм. 




“Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо” нь улс орны нийгэм эдийн засгийн хөгжилд баялаг бүтээгчдийн оруулж буй хувь нэмрийг төр захиргааны байгууллагуудаар дамжуулан хүргэхийн зэрэгцээ, баялаг бүтээгчдийн өмнө тулгамдаж буй асуудлууд, тэдгээрийг шийдвэрлэх гарц, шийдэл боломжуудыг эрэлхийлж, төр засгаас дэмжих санал зөвлөмжүүдийг бэлтгэн бодлого боловсруулагчид, шийдвэр гаргагчдад хүргүүлэх зорилгоор үндэсний хэмжээнд үйл ажиллагаагаа  явуулж байна. 

“Шинэ Хархорум” хотын бүтээн байгуулалтын ажлын албан ёсны нээлтийн үйл ажиллагаанд оролцон, “Их хаадын цэцэрлэгт хүрээлэн”-д 108 ширхэг гацуур модыг тарьлаа.


“Их хаадын цэцэрлэгт хүрээлэн”-д Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, ЕТГ болон "Баялаг бүтээгчдийн холбоо"-ны 70 гаруй хүн хамтран мод тарьсан юм.

Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалтад хувийн хэвшил, баялаг бүтээгчдийг татан оролцуулах бодлого барьж байгаа бөгөөд Хархорум хот нь ухаалаг, түүх соёлын дурсгалт өв бүхий уламжлалт шинэчлэлтийг хослуулсан эко бөгөөд орчин үеийн ухаалаг хот сүндэрлэх юм.