Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2025.06.17 09:31
2155
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Усанд живж байсан 9 настай хүүг авраад, өөрөө энджээ

Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын 2 дугаар багийн “Шинэ гүүр” гэдэг газар “Сэлэнгэ” мөрөнд нэг хүүхэд, нэг эрэгтэй хүн живж байснаас хүүхдийг иргэд аварсан, эрэгтэй хүн нь живсэн гэсэн дуудлагыг зургаадугаар сарын 16-ны өдрийн 19:05 цагт хүлээн авсан байна.

Дуудлага мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн Э /36 настай, эрэгтэй, Сэлэнгэ аймгийн харьяат/ нь хүү Э /9 настай, эрэгтэй/-ыг “Сэлэнгэ” мөрөнд живж байхад нь аврахаар ороод өөрөө живсэн байсныг уснаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж 3 метрийн гүнээс цогцсыг 20:46 цагт олж, уснаас гарган аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасагт шилжүүлэн өгсөн гэж ОБЕГ-аас мэдээллээ.