Дэлхийн эдийн засгийн форумаас гаргадаг "FUTURE OF JOBS REPORT" тайланд тусгасан ойрын ирээдүйд ажлын байранд шаардагдах ур чадваруудын жагсаалтад
1. Аналитик сэтгэлгээ /аливаад нарийвчилсан дүн шинжилгээ хийх чадвар/
2. Тэсвэр хатуужилтай, уян хатан, авхаалжтай байх чадвар
3. Манлайлал ба нийгэмд нөлөөлөх чадвар
4. Бүтээлч сэтгэлгээ /технологийн орчинд бүтээлчээр ажиллах/
5. Мотивацжуулах бусдад урам зориг өгөх чадвар
6. AI платформуудыг үр дүнтэй ашиглах чадвар
7. Бусдыг ойлгох, идэвхтэй сонсох чадвар
8. Сониуч байдал, байнгын суралцах чадвар
9. Талант менежмент буюу авьяасаа ажил хэрэгтээ ухаалгаар ашиглах чадвар
10. Үйлчилгээний чиг баримжааг ойлгох, харилцагчийн үйлчилгээ буюу хэрэглэгчдийн хүсэл сонирхлыг ойлгох зэрэг чадварууд эхний аравт бичигдсэн байна.
Мөн дэлхийн эдийн засгийн форумын хөдөлмөрийн зах зээлийн судалгаанд дурдсанаар 2030 он хүртэл хүний нөөцийн салбар ур чадварын хомсдолтой байх тул бид шинэ ажилтан хайхаас илүү, ур чадвартай ажилтнаа илүү мэргэшүүлж , хөгжүүлж ажиллахыг зөвлөжээ.
Тэгвэл танд Зангиа Академи ажлын байрны ур чадвар, хувь хүний хөгжил, гадаад хэлний сургалт болон мэдлэг бататгах шалгалт багтаасан цахим сургалтын цогц шийдлийг санал болгож байна. Чанартай агуулга бүхий сургалтыг хүн бүрд хүртээмжтэй хүргэж, хөдөлмөрийн зах зээл дээр чадварлаг боловсон хүчин бэлтгэх зорилгынхоо хүрээнд бид шилдэг 250 гаруй сургалтаа байршуулаад байна.
Өөрөөр хэлбэл та Зангиа Академиар дамжуулан дээрх ур чадваруудыг хөгжүүлснээр эх орондоо төдийгүй олон улсад үнэлэгдэх боловсон хүчин болох боломж нээлттэй байна.
Зангиа Академиас та салбар бүртээ манлайлагч, мэргэжлийн 100 гаруй багшийн бэлтгэсэн, мэргэжлийн болон хувь хүний хөгжил, гадаад хэл зэрэг нийт 250 гаруй сургалтыг, мэдлэг бататгах тест, татах материал, дасгал ажлуудыг хамт ашиглан сурч хөгжих боломж нээлттэй. Зангиа Академи нь ашиглахад хялбар технологийн шийдэлтэй буюу Аппликейшн болон Веб хувилбар, https://www.testly.mn/ аппликейшнийг нэвтрүүлэн хэрэглээг илүү хялбар болголоо. Дижитал эрин зуунд та цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхаж, нэн шаардлагатай байгаа чадваруудаа академик түвшинд хөгжүүлэх боломжийг бүрдүүлсэн албан байгууллагуудад албан ёсоор хүлээн зөвшөөрөгддөг цорын ганц эх сурвалж болох Зангиа Академийг ашиглан өөртөө бодитой хөрөнгө оруулалт хийгээрэй!
🌐 Сургалт үзэх : https://www.zangia.mn/academy
📱 Апп татах: https://onelink.to/4maymt
📞 Мэдээлэл авах: 8057 0022