m.mn
түрүүлж мэдээлнэ
Live
2025.06.17 16:52
1413
Ж.Чинбүрэн: Сайд болох чинь ямба биш ял, асар их ажил болно

Шинэ засгийн газрын бүрэлдэхүүнд хэн хэн байх таамаглал хөвөрч байгаагийн дотор УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн Эрүүл мэндийн сайд болно гэх таамаг  олны анхаарлыг татаж байна. Түүнээс дараах тодруулгыг авлаа. 

Тэрээр "Сайд болох чинь ямба биш шүү дээ. Ял шүү дээ. Асар их ажил болно. Өнөөдөр ЭМ-ийн салбар ямар их санхүүгийн дутагдалтай байгаа билээ. Улаанбурхан өвчнөө дийлэхгүй болсон байна. Гишүүн байвал их амар байдаг.  Ажил хийнэ гэдэг өөрөө асар их дарамт шахалт. Үүний цаана яаж гарах юм. Одоо л бүлгийн хурлаар хэн хэн сайд болох эсэх яригдана" гэлээ.