УИХ-ын гишүүн Э.Болормаа "Намын удирдлагадаа хүргүүлсэн шаардлагад ямар нэгэн байдлаар ялгаварлахгүйгээр мэргэжил, ур чадварыг харгалзаж үзэх, эмэгтэйчүүдийн жендерийн асуудлыг анхаарах, улс төрийн легитим чанарыг анхаарах гэсэн гурван зүйлийг тусгасан. Энэ шаардлага үндсэн хууль зөрчөөгүй гэдгийг албан ёсоор хэлье.
Намайг гадаадаас санхүүжилт авсан гэдэг зохион байгуулалттай гүтгэлэг явсан. Надруу зохион байгуулалтайгаар дайрсан. Би энэ асуудлыг хуулийн байгууллагаар шалгуулна. Бүх шатанд шалгуулаад ямар нэгэн зөрчил гарвал ажлаа өгөхөд бэлэн.
Баруун бүс нутгаас сонгогдон гарахад амаргүй байсан. Дөрвөн аймгаас залуу хүн, богино хугацаанд сонгогдоно гэдэг амар биш. Маш олон харлуулах технологи явсан.
Шинэ Засгийн газрын бүрэлдэхүүний хувьд хуучин сайдаар ажиллаж байсан л бол муу гэсэн үг биш. Хүн тус бүрээр нь аваад үзвэл салбар салбартаа чадвартай хүмүүс бий. Засгийн газар маш тогтвортой байгаасай. Шинэ бүтэц бүрэлдэхүүн цаг хугацаа алдалгүй ажилдаа ороосой гэж хүсэж байна" гэв.
Шууд дамжуулалтыг үзэх: