Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2025.06.17 18:11
344
Э.Бат-Амгалан: Салбар яамдуудтай нягт хамтарч ажиллана

Г.Зандаршатарын Засгийн газрын Барилга хот байгуулалтын сайдаар яригдаж буй Э.Бат-Амгалангаас байр суурийг нь тодрууллаа. 

Тэрээр "Засгийн газрын мөрийн хөтөлбөр, алсын хараа 2050, Барилгын салбарын ажлуудыг үргэлжлүүлээд явна. Төрийн алба залгамж халаатай байх ёстой. Миний хувьд Улаанбаатар хотын унаган хүүхэд. Төрийн ажилд анхан шатнаас нь эхлээд 20 орчим жил ажиллаж байна. Тэр дундаа барилга, дэд бүтцийн салбарт тодорхой хэмжээнд оролцох боломжтой гэж үзэн удирдах зөвлөлөөс санал тавьсан. Одоо чуулгандаа орох гэж байна.

Би 2020-2024 онд УИХ-ын гишүүнээр ажиллаж байхдаа Нийслэлийн хөгжлийн бодлогын түр хороог байгуулж ахалж ажилласан. Үүний хүрээнд Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг батлуулж байсан.

Улаанбаатар хотод барилга, орон сууц барихад цэвэр, бохир усны асуудал гайгүй байх. Хамгийн гол нь эрчим хүч, дулааны асуудал чухал байна. Салбар яамдуудтай нягт хамтарч ажиллана гэж бодож байна. Сайд ачааны хүндийг үүрч, ард түмнийхээ төлөө ажиллах ёстой" гэв.

Шууд дамжуулалтыг үзэх: