Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2025.06.17 19:30
1190
М.Нарантуяа- Нара: Манай намаас зүгээр сууж байгаад л сонгогдоод гараад ирсэн гишүүд бий

УИХ-ын гишүүн М.Нарантуяа- Нара Засгийн газрын бүрэлдэхүүнтэй холбоотой байр сууриа илэрхийллээ. 

Тэрээр "Өмнөх Засгийн газар нэлээн эрч хүчтэйгээр ажилдаа орж, том төслүүдийг хөдөлгөсөн ч нэг жил хүрэлгүй уналаа. Энэ Засгийн газар хэр удаан оршин тогтнохыг хэлж мэдэхгүй байна.

Манай ИЗНН-ын хувьд ногоон үзэл баримтлалтай учраас Байгаль орчны яамыг хариуцаж авч байгаа нь тийм цочмоор зүйл биш.

Гэхдээ миний хувьд хүний нөөцийн асуудалд санаа зовж байна. Сайд солигдох болгонд яамны бүтэц бүрэлдэхүүн өөрчлөгдөж байгаа нь асуудал. Яамандаа өөрийн намын хүнийг авах нь зөв байх. Гагцхүү мэдлэг чадвартай хүнийг авах хэрэгтэй гэдэг саналыг намын даргадаа хэлсэн.

Миний хүч хөдөлмөрийг манай намынхан сайн мэддэггүй юм аа гэхэд би өөрөө цоллох дуртай. Шударга хэлэхэд манай намаас зүгээр сайхан сууж байгаад сонгогдоод гараад ирсэн гишүүд байгаа. Тиймээс эрэмбэ дараа гэж байх ёстой. Намын дарга маань сайдын суудалд сууж байгааг бол би дэмжиж байгаа. 

Нам хэдийгээр нэг үзэл баримтлалтай байдаг ч гишүүдийн хувьд олон төрлийн үзэл бодолтой хүмүүс байгаа. Тиймээс үзэл бодлоо илэрхийлэх эрх нээлттэй. 

ИЗНН-ын хувьд ногоон хөгжлийн бодлогоо одоо л ажил болгох хэрэгтэй. Гэхдээ энэ салбарт мэдлэг, туршлагатай хүмүүсийг ав гэсэн шаардлагыг дэвшүүлсээр байна. Бид хэдийгээр засагт хамтарч байгаа гэсэн УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хүрээнд ямар ч үед байр сууриа илэрхийлсээр байх болно" гэв.

Шууд дамжуулалтыг үзэх: