УИХ-ын гишүүн Т.Мөнхсайхан "Эрүүл мэндийн салбарт хийж хэрэгжүүлэх томоохон ажлууд их байгаа. Тэр ажлыг үргэлжлүүлж хийгээсэй л гэж хүсэж байна. Ялангуяа өвчлөл их байгаа хавдрын үеийн тусламж үйлчилгээг сайжруулах, чирэгдэлгүй болгох олон талын цогц ажлуудыг эхлүүлж үр дүн гарч эхэлж байсан. Энийг цааш нь үргэлжлүүлж, олон жил хавдрын эмнэлгийн үүдэнд оочирлож байгаа иргэдийнхээ асуудлыг шийдэх хэрэгтэй.
Иргэдэд чирэгдэл учруулдаг байсан цахимжилтын асуудлыг цэгцэлж, 13а зэрэг 611 маягтын шинэчлэлтийн ажлыг цааш үргэлжлүүлбэл богино хугацаанд үр дүн гарах боломжууд бүрдсэн байгаа. Эдгээр бодлогын ажлуудыг маань улс төржихгүйгээр үргэлжлүүлээсэй гэж хүсэж байна.
Сайн, муу ажилласан гэдгийг хийсэн ажлын маань үр дүн харуулах байх. Туяа эмчилгээнд орохын тулд найман жил хоёр сар оочирлодог байсан бол өнөөдөр ямар ч оочир дараалалгүй болсон.
Миний хувьд сайдаар улиран ажиллах хүсэлт өгөөгүй. Надад Ж.Чинбүрэн гишүүнийг үгүйсгээд байх шалтгаан байхгүй. Хэд хэдэн бодлогын асуудал дээр санал зөрөлдөх тохиолдол байсан. Хамгийн гол нь хэрэгжүүлж байсан бодлогын ажлуудыг маань үргэлжлүүлээсэй гэж хүсэж байна" гэв.
Шууд дамжуулалтыг үзэх: