УИХ-ын гишүүн Ч.Номин "Монгол улсын Засгийн газрын тэргүүн өөрийнхөө Засгийн газрыг бүрдүүлэх эрхтэй. 30 гишүүн нийлж байгаад шантааж хийж, томилгоонд оролцох гэж байна гэдэг зүйлийг ярьж байсан. Тийм зүйл байхгүй. Бид зарчмын саналыг хүргүүлсэн. Төрийн ажил нээлттэй, хэрэгжүүлж байгаа шийдвэрүүд тодорхой, ил тод байж гэмээ нь улс төрийн соёл үүснэ. Үүний хүрээнд зарчмын гурван саналыг тус албан бичигт тусгасан.
Дөрвөн жил хагасын өмнө намайг Соёлын яамыг хүлээж авахад 24 жилийн турш бодлого тогтолцоо нь бүрэн гараагүй байсан. Өнөөдөр бодлого тогтолцоо нь тодорхой, хангалттай хүний нөөцтэй болсон.
Соёлын салбарын ажилчдын цалин 74 хувиар нэмэгдсэн. Соёлын болон спортын орон зай ойролцоогоор 100 орчим бүтээн байгуулалтаар нэмэгдсэн.
Дэлхий дахинаа Монголын нэр хүнд тодорхой түвшинд өссөн. Зөв бодлого тогтвортой байвал үр шимийг нь хүртэж чаддаг юм байна. Дараагийн сайддаа амжилт хүсье. Манай салбарынхан сэтгэл хөдлөл өндөртэй, үзэл бодлоо илэрхийлэхдээ нээлттэй, хатуу байдаг учраас шинэ сайдаа сайхан өлгийдөж аваад хамтарч ажиллавал бодлого тогтвортой байна гэж бодож байна" гэв.
Шууд дамжуулалтыг үзэх: