Г.Занданшатарын Засгийн газрын Боловсролын сайдаар П.Наранбаяр улиран томилогдохоор яригдаж байна.
Тэрээр "Ирэх онд сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэхэд анхаарна. 2030 он гэхэд 88 мянган хүүхэд шинээр нэмэгдэнэ гэсэн тооцоолол бий.
Төрийн албан хаагчдыг танах асуудал яригдаж байна. Боловсролын салбарт ажиллаж байгаа багш, ажилчдыг танах ямар ч боломжгүй. Харин төрийн захиргааны төв болон агентлагуудад ажиллаж байгаа, чиг үүргийн давхардалтай газруудыг татан буулгах нь зүйтэй.
Бид "Хотхоны бага сургууль" гэсэн концевцийг гаргаж байгаа. Өөрийн амьдарч буй газартайгаа ойр сургуульд хүүхдээ сургах юм. Төрийн өмчийн сургуульд үнэгүй, хувийн өмчийн сургуульд сурахаар бол төлбөрийн хязгаар тогтооно. Эцэг эхэд гурван сонголт олгоно. Англи хэлийг гуравдугаар ангиас эхлэн заахаар бэлтгэл ажлаа хангасан байгаа" гэв.
Шууд дамжуулалтыг үзэх: