Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2025.06.19 09:17
804
“Динза”, “Цондоолой Цүндээлэй хоёр”-ын зуны хөгжилтэй сургалтууд эхэллээ

Монголын 3 үеийн уншигчдын хайртай бүтээл, 20 жилийн түүхтэй, БСШУЯ-ны шилдэг ном, 2.7 сая хувь хэвлэгдсэн Монголын хэвлэмэл бүтээгдэхүүний дээд амжилтын эзэн, National Geographic нийгэмлэгийн шинжлэх ухаанч, байгаль хамгаалагч дүрүүд, Боловсролын судалгааны үндэсний  хүрээлэнгээр үнэлэгдсэн “Динза”, “Цондоолой Цүндээлэй хоёр” комик энэ зуны хөгжилтэйгөөр танин мэдэх “Багштайгаа уншъя” номын клубээ нээлээ.

“Зайсан скуэр” худалдааны төвийн 2,3-р давхарт Динза Цондоолойгийн  “Багштайгаа уншъя” клуб зургаадугаар сарын 23-наас наймдугаар сарын 29 хүртэл 9 ээлжээр, 10:00-13:00, эсвэл 14:00-17:00 цагийн сонголттойгоор 1 ангид 14 хүүхдийн ирцтэйгээр зохион байгуулах юм.

5 өдрийн 20 цагийн хүүхдийн сэтгэл зүйн агуулгатай хичээлийн “Багштайгаа уншъя” хөтөлбөрөөр  “Динза”, “Цондоолой Цүндээлэй” комикыг 41% хямдруулж авах боломж бүрджээ.

Хүүхдийн сэтгэл зүйтэй ажиллах аргаар академик чадвар, хөгжил төлөвшлийг олгох өндөр үр дүнтэй сургалтын арга зүйг хэрэгжүүлж буй нийслэлийн 84-р сургуулийн багш, Боловсролын тэргүүний ажилтан Ц.Ундармаа, “Сэлбэ” ЕБС-ийн бага ангийн багш Г.Оюунтуяа тэргүүтэй шилдэг багш нар ажиллана.

Emart дахь pop-up shop-оос 8 ном худалдаж аваад хүүхдээ клубийн 1 өдрийн сургалтад хамрагдах эрхийн бичиг, 54 ном аваад нэг ээлж буюу 5 өдрийн сургалтад хамруулах боломжтой аж.

Мөн “Динза”, “Цондоолой Цүндээлэй хоёр” комикууд англи хэл дээр хэвлэгдсэнээс гадна монгол цувралууд ч цоо шинээр хэвлэгдсэн. Эрүүл мэндэд ээлтэй, эко дэвшилтэт технологи, пантон будаг, неон гэрлээр асдаг лого гээд цоо шинэ өнгө төрхтэйгөөр бяцхан уншигчдадаа хүрч байна. Динза, Цондоолойгийн номын клубт зуныг зугаатай, хөгжилтэй, сонирхолтой өнгөрүүлээрэй.   

Шууд дамжуулалтыг үзэх: